"Эрдэнэс Тавантолгой" 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгоно

"Эрдэнэс Тавантолгой" 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгоно

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд олгох талаарх асуудал яригдаж эхэлжээ. Энэ өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд тус компанийн 1072 хувьцааг олгоогүй билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 5,3 хувийг хүүхдүүдэд олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, 795 сая ширхэг хувьцаа тараах аж. Мөн компанийн зүгээс хэдэн ширхэг хувьцааг хэчнээн хүүхдэд олгох талаарх саналаа Засгийн газарт хүргүүлээд байгаа юм байна.  

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших эсвэл нэг сая төгрөгөөр бэлнээр авах болон сургалтын төлбөрөө даалгах сонголт өгсөн. Тэдний зарим нь сая төгрөг бэлнээр авах, сургалтын төлбөрөө төлүүлэх сонголт хийснээр тараахаар төлөвлөсөн хувьцааны тодорхой хэсэг үлдсэнийг шинээр төрсөн хүүхдүүдэд тараахаар зэхэж байгаа юм байна. 

“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөгөө өчигдөр/2021.03.10/ танилцуулсан билээ. Энэ үэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Бизнес төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд хүрэх зорилтийн тухайд,

  • Хөрөнгө оруулалт 10.1 их наяд байна
  • Үндэсний их бүтээн байгуулалт хийнэ
  • Орлого ₮32 их наяд, үнэлгээ ₮50 их наяд төгрөг байна
  • Монгол Улсын санхүүгийн үндэс ЭТТ байна
  • 20 төсөл 5,500 ажлын байр бий болгоно” гэсэн юм.



Өнөөдөр туулай өдөр

59 минутын өмнө