ШУА: Архангайн Жаргалантаас олдсон тул загасыг дүрсэлсэн хадны сүг зураг томдоо тооцогдоно

ШУА: Архангайн Жаргалантаас олдсон тул загасыг дүрсэлсэн хадны сүг зураг томдоо тооцогдоно

Манай улс түүх, соёлын ховор нандин олдвор хадны сүг зургаараа дэлхийд алдартай. Тэгвэл бидний бахархлыг дахин нэгээр нэмэх олдворыг Архангай аймгийн Жаргалант сумын нутаг, Чулуут гол орчмын хаднаас олжээ.

Тодруулбал, дээрх газрын хаднаас тул загасны 25 сантиметр орчим урттай сүг зураг олдсон гэнэ.

Загасчлах спортыг сонирхдог нэгэн иргэн энэ талаар өөрийн цахим хуудсандаа өчигдөр нийтэлсэн байсан нь загас сонирхогчдоос гадна судлаачдын анхаарлыг татсан юм. Энэ талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач Н.Батболдоос тодруулахад “Одоогоор манай байгууллагад энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Ер нь манай улсын хадны сүг зурагт загасыг дүрсэлсэн нь ховор. Нутгийн иргэний хэлж буйгаар дээрх зураг 25 сантиметрийн урттай бол томдоо тооцогдоно. Бид энэ талаар судалж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ” гэв. Сонирхуулахад эл төрлийн хадны зураг Норвеги, АНУ, Исланд зэрэг орноос олдож байсан гэнэ.




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө