Өнөөдөр зургаан орноос 146 иргэн эх орондоо ирнэ

Өнөөдөр зургаан орноос 146 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц өнөөдөр 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.

Эл онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайз зэрэг орноос 146 хүн эх орондоо ирэх гэнэ.

Эдгээр иргэд дунд өндөр настан нэг, жирэмсэн дөрөв, эрүүл мэндийн асуудалтай зургаа, хүндэтгэх үзэх болон бусад шалтгаантай 96 хүн байгаа аж. Тухайн иргэдийг Парк, Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.