Архангай аймагт халдвар авсан хүний ойрын хавьтал 17 иргэнийг тусгаарлаад байна

Архангай аймагт халдвар авсан хүний ойрын хавьтал 17 иргэнийг тусгаарлаад байна

Архангай аймгийн Чулуут сумын нутагт Сарлагийн тухай киноны зураг авалт хийхээр Улаанбаатар хотоос энэ сарын 06-ны өдөр очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. 

Үүнтэй холбоотойгоор сумын Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  1. Шинжилгээ авсан иргэдээс долоо хоногийн дараа давтан PCR шинжилгээ авна. Иймд хөл хорионы хугацаа тодорхойгүй хязгаарласан.
  2. Ойрын хавьталын 14 иргэн, дам хавьталын 22 иргэн тусгаарлалт ажиглалтанд байна.
  3. Сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу Банк, Ахуй үйлчилгээний төв ажиллахгүй хөдөлгөөнийг хязгаарласан байна.
  4. Хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна . Иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог 3 болгож нэмэгдүүлсэн.
  5. Ус түгээлтийг 2 машинаар зэрэг хуваарийн дагуу түгээлт хийж байна.
  6. Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгоно.

Эх сурвалж: Чулуут сумын Онцгой комисс