Сураггүй алга болсон эмэгтэй амиа алдсан байдалтай олджээ

Сураггүй алга болсон эмэгтэй амиа алдсан байдалтай олджээ

Өнгөрсөн оны аравдугаар сард сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан 53 настай эмэгтэйн цогцсыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутгаас олжээ.

Тодруулбал, тус сумын малчин У-гийн нохой өнгөрсөн даваа гарагт хүний хөл зууж ирснийг гэрийн эзэд цагдаагийн байгууллагынханд мэдээлсэн аж.

Орон нутгийн эх сурвалжууд талийгаачийн толгой болон биеийн бусад хэсэгт үзлэг хийхэд бусдад хорлогдсон шинж тэмдэг илрээгүй, гэрээсээ гараад осгож нас барсан бололтой хэмээн мэдүүлж байгаа аж. Мөн түүнийг мартамхай өвчинтэй, нэлээд хэдэн жилийн өмнө хоёр сар гаруйн хугацаанд сураггүй болж, айлд амьдарч байсан гэжээ. Харин ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Талийгаачийг сэтгэцийн өвчтэй байсан, эсэх нь тогтоогдоогүй. Хээр газарт осгож үхсэн байх магадлалтай бөгөөд дулаан орж, цас хайлсан үед цогцос нь олдсон хэрэг. Наранд удаан байснаас үүдэн цогцос нь муудаж, нэг хөл нь тасарсан байсан” гэв.