"Залуус" хорооллын цахилгаан шатанд гацсан согтуу иргэдэд тусламж үзүүлжээ

"Залуус" хорооллын цахилгаан шатанд гацсан согтуу иргэдэд тусламж үзүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хорооллын 48 /В дүгээр байрны 4 давхар цахилгаан шат гацаж, хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 01:40 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 8.5 км замыг туулан 01:50 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт цахилгаан шат гацаж, дотор нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Я /37 настай, эмэгтэй, согтуу/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй, согтуу/ нар түгжигдсэн байсныг эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Өмнө нь мөн "Залуус" хороолын байрны цахилгаан шат унаж, дотор нь зорчиж явсан иргэд хүнд гэмтэж байсан юм.