ВИДЕО: Ангараг гарагаас чулуулгийн дуу, чимээ бүхий аудио бичлэгийг илгээжээ

ВИДЕО: Ангараг гарагаас чулуулгийн дуу, чимээ бүхий аудио бичлэгийг илгээжээ

АНУ-ын НАСА агентлагийн хөөргөсөн “Perseverance rover” судалгааны төхөөрөмж сансарт долоон сар аялсны эцэст өнгөрсөн сарын 18-ны өдөр Ангараг дээр газардсан билээ. Газардсанаас хойш улаан гарагийн өндөр нягтаршил бүхий HD зургуудыг эх дэлхий рүү илгээж байсан бол энэ удаад дуу, чимээ бүхий аудио бичлэгийг явуулжээ. Тодруулбал, хөлгийн “SuperCam” лазер багаж Ангараг гарагийн чулуулгийн дуу чимээг бичиж чаджээ.

Уг багаж нь лазер гэрлийн тусламжтай алсаас чулуулгийг тодорхойлж, тусгай микрофон дээр дуу чимээг нь бичдэг байна. Үүнээр ч зогсохгүй тухайн чулуулгийн найрлагыг тодорхойлж чаддаг гэнэ.

“SuperCam”-ийг Франц, Америкийн судалгааны багууд хамтран бүтээсэн бөгөөд Ангараг гараг дээр анх удаа туршиж буй нь энэ юм. Судалгаанд зориулж сонгосон Ангарагийн чулуулгыг "Máaz" гэж нэрлэжээ. Энэ нь  АНУ-ын баруун өмнөд хэсэгт аж төрдөг уугуул иргэдийн Навахо хэлээр Ангараг гэсэн утгатай үг аж. "Máaz" ийн  дуу чимээг бичиж, найрлагыг нь судлахад базальт шинж чанартай байсан аж. Базальт Ангараг дээр хамгийн түгээмэл тархсан элемент юм.

ҮЗЭХ: