Мах болон зарим нэр төрлийн ногооны үнэ өсжээ

Мах болон зарим нэр төрлийн ногооны үнэ өсжээ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад 29 хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой үлдэж, хоёр нэрийн барааны үнэ буурчээ. Харин хонь, адууны мах болон байцаа, манжин зэрэг ногооны үнэ нэмэгдсэн байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,55 хувиар буюу 56 төгрөгөөр хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 175 төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12,167 төгрөгийн үнэтэй байгаа бол үхрийн цул махны 0,4 хувиар буюу 56 төгрөгөөр буурсан байна. Түүнчлэн адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 125 төгрөгөөр нэмэгджээ.

Харин ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 9575 төгрөгийн үнэтэй байна. Гурил, элсэн чихэр болон сүү, сүүн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүй, хэвийн байна. “Бөмбөгөр” худалдааны төвд өнөөдрийн байдлаар хонины ястай мах 9500 төгрөг, хонины цул мах 10500, үхрийн ястай мах 12 мянга, үхрийн цул махыг 14 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин нөөцийн мах 12500, цул мах нь 14500 төгрөг байна.