“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийг А.Миеэгомбо цаашид хөтлөхгүй гэж мэдэгдэв

“Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийг А.Миеэгомбо цаашид хөтлөхгүй гэж мэдэгдэв

Монголдоо хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн тоонд зүй ёсоор тооцогддог NTV телевизийн бүтээл “Эхнэрийн заавраар” хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч А. Миеэгомбо тус нэвтрүүлгээ хөтлөхөө больж байгаа талаараа өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ. 

Тэрээр “Канадын "Ахлах тогоочийн заавраар" хоолны шоунаас Францын "Эхнэрийн заавраар" хүртэл уйгагүй явсан 4 жилийн хөтлөгчийн ажил энэ хүрээд өндөрлөлөө. 3-р улирлын дугаарууд шинэ хөтлөгчтэйгээр цааш үргэлжлэх болно. 5 season, 70 дугаарын турш хамтдаа байсан үзэгчиддээ баярлалаа” хэмээжээ.