Дүнжингарав худалдааны төв тав хоног ажиллахгүй

Дүнжингарав худалдааны төв тав хоног ажиллахгүй

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоосонтой холбогдуулан Дүнжингарав худалдааны төв энэ сарын 23-ныг хүртэл ажиллахгүй юм байна.

Тус дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны 06.00 цагаас энэ сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамжийг Засаг дарга Н.Баярмөнх гаргажээ.