У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Т.Мөнхсайхан, Д.Оюунхорол нар томилогджээ

У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Т.Мөнхсайхан, Д.Оюунхорол нар томилогджээ

Ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүх танхимын зарим сайд болон зарим гишүүдээ “намын даргын зөвлөх” гэх албан тушаалд томилсон байна.

Тухайлбал, түүний Засгийн газрын танхимд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайханыг МАН-ын даргын Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилжээ. Мөн УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролыг МАН-ын дарга өөр нэг чиглэл хариуцсан зөвлөхөөр томилсон байна. Тус ажилдаа Д.Оюунхорол ихээхэн идэвхтэй байгаа ажээ. Харин Т.Мөнхсайхан МАН-ын даргын зөвлөх болсон ч мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвлөх эмчээр давхар ажиллаж, эмчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа ажээ.