АН зөвшилцөлд хүрч, намын даргын сонгуулиа нэгтгэж энэ сарын 28-ны өдөр хийхээр болжээ

АН зөвшилцөлд хүрч, намын даргын сонгуулиа нэгтгэж энэ сарын 28-ны өдөр хийхээр болжээ

Ардчилсан нам хоёр тамга, хоёр даргатай талцаж, хоёр өөр дотоод сонгуулийн товыг зарлаад байсан. Иймд энэ долоо хоногийн эхээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд С.Эрдэнэтэй уулзаж, зөвшилцөх ажлын хэсэг гаргасан байгаа юм. 

Тэгвэл зөвшилцөл үр дүнд хүрч, АН-ын даргыг тодруулах сонгуулийг энэ сарын 28 –ны өдөр нэгдэж хийхээр болжээ. 

Учир нь АН-ын дарга С.Эрдэнэ ирэх дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тус намын дараагийн даргыг тодруулна гэж мэдэгдэж байсан бол Ц.Туваан тэргүүтэй гишүүд энэ сарын 28-ны өдөр тодруулна гэж мэдэгдээд О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нарын дөрвөн хүнийг бүртгэж сонгуулийн сурталчилгаа хийж эхлээд байсан юм. Тэгвэл эдгээр дөрвөн хүнтэй АН-ын даргад өрсөлдөх хүмүүс маргааш /2021.03.19/ нэмж бүртгүүлээд, энэ сарын 28 –ны өдөр болох сонгуулийн санал хураалтад оролцох ажээ. 

ҮЗЭХ: