Дундговь аймагт уруудсан малаа эрэхээр явсан үеэр нь хашиж үлдээсэн малыг нь хулгайлсан хэрэг гарчээ

Дундговь аймагт уруудсан малаа эрэхээр явсан үеэр нь хашиж үлдээсэн малыг нь хулгайлсан хэрэг гарчээ

Энэ сарын 14-нд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Дундговь аймгийн Сайнцагаан суманд 25 айлын гэр, 140 айлын хашаа нурж, 11 барилгын дээвэр хуурч, зургаан автомашины цонх хагарчээ. Шуурганы үеэр 14 техник хэрэгсэл, 45 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагаа явуулж 50 иргэн эсэн мэнд олдсон бол нэг иргэн амь насаа алдсан маш харамсалтай явдал болсон юм.

Үүний дараа мэргэжлийн ангийнхан нийлсэн 34 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг 8 техник хэрэгсэлтэйгээр мал эрэн хайх ажиллагааг явуулж уруудсан 272 мянган толгой малаас өнөөдрийн байдлаар 122 мянган толгойг олоод байгаа нь 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлттэй байна. Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяраар ахлуусан ажлын хэсэг, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил болон Багийн дарга нар малчидтай уулзан нөхцөл байдалтай танилцаж  орон гэргүй болсон айлуудад гэр олгох асуудлыг шийвэрлэж, хүнсний багц, эрүүл мэндийн багц, 1150 боодол өвсийг айлуудад хуваариллаа. Мөн нас барсан иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж аймгийн Засаг даргын зүгээс олгосон 1 сая төгрөгийг дэмжлэг олгожээ.

Сайнцагаан суманд шуурганаар малаа алдаагүй нэг ч айл байхгүйн дээр бүх малаа эргүүлэн олсон айл одоогийн байдлаар гараагүй байна. Шуурганаас өмнө ч малын идэш хомс байсан газарт шуурга болсноор өвс үндсээрээ хуурч Сайнцагаан сум орчмын 200-300км газарт малын бэлчээр гэх юм үлдсэнгүй хэмээн малчид ярьж байв. Мөн уруудсан малаа эрэхээр явсан хойгуур хашиж үлдээсэн малыг хүмүүс хулгайлах, арьсыг нь авах зэрэг явдлууд маш их гарч байгааг мэдэгдлээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө