Д.Сумъяабазар: ХСҮТ-ийн хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна

Д.Сумъяабазар: ХСҮТ-ийн хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна

Хотын дарга Д.Сумъяабазар Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн өргөтгөл, зарим дүүргийн явган хүний зам, гарц чөлөөлөх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван га газартай байсан. Харин одоо эмнэлгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдсэн байгаа юм. Эдгээр зөвшөөрлийг тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсдөө ч мөн газар авсан байдаг аж.

Улаанбаатар Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авч байна. ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, баталгаажуулж, Засаг даргын захирамж гарна. Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Иймээс хавдрыг эрт шатанд нь илрүүлэх оношилгооны төв байгуулах нь нэн чухал. Манайх хавдрыг хожуу үед нь илрүүлдэг. Эрт илрүүлсэн бол аврах боломжтой байсан хүмүүсээ алдаж байна. Мөн ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах ёстой. Эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэсээр сарын хугацаа зарцуулдаг. Энэ бүх байдлыг эхнээс нь засаж, зөв зохион байгуулах ажлыг санаачилж, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана. Бид боловсрол, эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн байгууллагынхныхаа дуу хоолойг сонсож явна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байж Монгол Улс дэлхийн дайтай хөгжинө" хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өмнө нь улсын эмнэлгүүд газраа алддаг байсан бол энэ үеэс эмнэлгүүд газраа буцааж авч байгаа жишиг тогтоож байгаа Д.Сумъяабазар даргадаа баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлээр хорт хавдрын эмчилгээг улс даадаг болсон. Ковид гарсантай холбоотой эрт илрүүлгийн хувь буурсан. Хавдар хожуу оношлогдох аюул бий боллоо" гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө