Ерөнхийлөгч Х.Баттулга “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх саналыг ОХУ-д тавилаа

Ерөнхийлөгч Х.Баттулга “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх саналыг ОХУ-д тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө