ВИДЕО: Л.Гүндалай АН-ын гишүүнчлэлээ сэргээж намын даргад нэр дэвшлээ

ВИДЕО: Л.Гүндалай АН-ын гишүүнчлэлээ сэргээж намын даргад нэр дэвшлээ

УИХ-ын гишүүн, сайд асан Л.Гүндалай өнөөдөр /2021.03.19/ Ардчилсан намын гишүүнчлэлийг сэргээж тус намын даргын сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдлээ. Тэрбээр "2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд Ардчилсан намд гишүүнээр элсэж байсан. Өнөөдөр мөн гишүүнчлэлээ сэргээж Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүнчлэлтэй боллоо. Ардчилсан намын даргад өрсөлдөх материалаа бүрдүүлээд Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягт өглөө. Нэр дэвшилт саадгүй явагдах байх гэж найдаж байна. Л.Гүндалай эргэн ирсэн шүү" гэлээ. 

ҮЗЭХ: