Улаанбаатарт ес хоногийн хатуу хөл, хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

2021-03-22 16:50

УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар 18.00 цагаас хуралдана

УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар 18.00 цагаас хуралдаахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.  Хуралдаанаас гарсан шийдвэрийг 20.00 цагаас танилцуулах юм байна. Covid-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-гаас давбал бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдсэн билээ.

2021-03-19 17:04

Улаанбаатарт ес хоногийн хатуу хөл, хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

Covid-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-гаас даваад эхэлбэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өчигдөр (2021.03.18) мэдэгдсэн юм.  

Тэгвэл энэ талаар МУИС-ийн багш нар математик тооцоолол хийж, цаг хугацааны хувьд дараагийн долоо хоногийн төгсгөлөөр өдөрт 200 халдвар бүртгэгдэж, долоо хоногийн дундаж тоо 200 болох хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэж тооцоолжээ. "Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг" гэдгийг мөн тодотгосон байна.

Түүнчлэн урьдчилан мэдэгдэж,

  • Улаанбаатар хотод гуравдугаар сарын 20-наас 28-ныг дуустал ес хоногийн халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор бүх нийтийн бэлэн байдал тогтоох,
  • Албан байгууллагууд ажлын тав, амралтын дөрвөн хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг МУИС-ийн багш нар УОК-т хүргүүлжээ.



Өнөөдөр гахай өдөр

53 минутын өмнө