Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ял оноов

Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ял оноов

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, Шүүгдэгч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг “залилах“ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн байна.  Улмаар Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг, Х.Даржаад 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, ялыг нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар