"Элизабет" хотхонд амиа алдсан иргэнд зориулж зул өргөж, эмгэнэл илэрхийлжээ

"Элизабет" хотхонд амиа алдсан иргэнд зориулж зул өргөж, эмгэнэл илэрхийлжээ

Нийт тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Элизабет хотхоны 214 дугаар байрны 12 давхраас иргэн унаж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. ЦЕГ-аас мэдээлэл өгөхдөө “тухайн иргэн нь 39 настай, С гэх эмэгтэй байсан. Талийгаач гэр бүлийнхээ хүнтэй таагүй харилцаатай байсан гэсэн мэдээллийн дагуу нөхрийг нь саатуулан шалгаж байгаа, мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байна” гэсэн юм.

Тэгвэл өчигдөр орой талийгаачийн ар гэрт хорооны иргэд эмгэнэл илэрхийлж, зул өргөжээ. Талийгаач дөрвөн хүүхэдтэй байсан аж.