ЕТГ-ын дарга Ө.Шинжир Дундговь аймгийн малчдад тусламж илгээжээ

ЕТГ-ын дарга Ө.Шинжир Дундговь аймгийн малчдад тусламж илгээжээ

Энэ сарын 13, 14 –ны өдөр болсон байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Баянхонгор, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн малчдад их хэмжээний хохирол учирсан. Мөн Дундговь аймагт шуурганы улмаас 9 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарч, мал олноороо хорогдоод байгаа юм.

Тус эмгэнэлт үйл явдалтай холбогдуулж төрийн өндөрлөгүүд эмгэнэл илэрхийлж, УОК-оос тусламж үзүүлж байна. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-ын дарга Ө.Шижир Дундговь аймгийн малчдад 20 сая төгрөгийн өртөгтэй малын тэжээлийг тусламж болгон явуулжээ. Учир нь тэрээр Дундговь аймагт төрж, өссөн юм байна.