16 аймгийн 80 эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулна

16 аймгийн 80 эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулна

Улаанбаатар хотод үүссэн ковид-19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилдчдыг дайчлан ажиллуулахаар болжээ. Аймаг бүрээс ирсэн баг тус бүрд  эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна.

Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулна гэж албаныхан үзжээ. 

Дайчлагдан ирэх эмч нар ХӨСҮТ, НЭМҮТ болон Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад ажиллах бөгөөд ЭМЯ, ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгуулсан аж. Түүнчлэн тус ажилчдыг вакцинжуулалтанд хамруулж эхэлжээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

38 минутын өмнө