Хэсэгчлэн хөл, хорио тогтоох бол 24 цагийн өмнө мэдэгдэнэ гэв

Хэсэгчлэн хөл, хорио тогтоох бол 24 цагийн өмнө мэдэгдэнэ гэв

УОК өнөөдөр хуралдлаа. 

Халдварын тархалт өндөр, голомтлон гарч байгаа газруудад хэсэгчлэн хөл хорио тогтоож явахаар болсон байна. Хэсэгчлэн хөл хорио тогтоохдоо тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэдэд 24 цагийн өмнө мэдэгдэнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэв. 

Шадар сайд С.Амарсайхан "Хөл хорио тогтоох шиг амархан арга байхгүй. Хаагаад, нээгээд байж болно. Өнгөрсөн хугацаанд ажил хариуцсан хүмүүс сайн ажилласан. Гэхдээ Энхсаран сувилал, Баянзүрх дүүрэг дээр албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж халдвар дотоодод өргөн хүрээнд тархсан. Одоо шууд нийтээр нь хөл хорихгүйгээр хэсэгчлэн хаана. Шөнийн 23.00 цагаас өглөөний 06.00 хүртэл хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ үргэлжилнэ. Мөн үйлчилгээний байгууллагуудыг 20.00 цаг хүртэл ажиллуулах саналыг гаргасан  НОК-оос холбогдох дүрэм журам гарах байх" гэлээ.