Завхан аймагт эмчлэгдэж байсан ЗУРГААН иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Завхан аймагт эмчлэгдэж байсан ЗУРГААН иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон хоёр иргэн тэдний ойрын хавьтал дөрөв нийт зургаан хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан билээ. Гуравдугаар сарын 15-ны өдөр эдгээр иргэний хоёр нь эдгэрч, эмнэлгээс гарсан юм. Тэгвэл өчигдөр /2021.03.22/ үлдсэн дөрвөн иргэн эдгэрчээ. Ингэснээр тус аймагт эмчлэгдэж байсан бүх иргэн эдгэрч байна.

Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө