Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал хийгээд авч хэрэгжүүлж буй шуурхай арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Нийслэлийн зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авсан байна.
Мөн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар:
- 11 зочид буудалд 932
- Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300
- Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200
- Яармаг дахь спортын ордонд 400
- Бөхийн өргөөнд 100 ор тус, тус дэлгэхээр бэлдэж байгаа аж.