SOS: Өглөөний 11:00 цагаас хойш Дархан-Уул аймагт 25 тохиолдол шинээр бүртгэгдлээ

SOS: Өглөөний 11:00 цагаас хойш Дархан-Уул аймагт 25 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээс хойш 15:25 цагийн байдлаар Дархан-Уул аймагт 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 70 боллоо. Яг одоо аймгийн онцгой комисс батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байж халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос анхааруулж байна.