"Сэмжид Хужирт" сувилалд амарсан 13 аймгийн 62 хүн халдвар авсан нь батлагдаад байна

"Сэмжид Хужирт" сувилалд амарсан 13 аймгийн 62 хүн халдвар авсан нь батлагдаад байна

Энэ сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан сувилалд амарсан гурван иргэнээс коронавирус илэрсэн. Тэгвэл гуравдугаар сарын 27-ны байдлаар тус амралтын газраар үйлчлүүлсэн 62 хүн халдвар аваад байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа тодорхой мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Гуравдугаар сарын 1-ээс 25-ны өдрүүдэд 13 аймгийн 174 хүн тус сувилалд амарсан байсан. Гуравдугаар сарын 27-ны байдлаар Өвөрхангай, Архангай, Увс,  Баянхонгор, Завхан, Төв, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь гэсэн 13 аймгийн 62 хүнд халдвар илэрсэн байна. Халдвар илэрсэн хүмүүсийг эмчилгээ үйлчилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг шаардлагатай шинжилгээнд хамруулсан” гэв.