Ховд аймагт мэндэлсэн гурван ихрийн гэр бүлд гурван өрөө байрны батламж гардууллаа

Ховд аймагт мэндэлсэн гурван ихрийн гэр бүлд гурван өрөө байрны батламж гардууллаа

Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт гурван ихэр хүүхэд мэндэлсэн билээ. Тэгвэл гурван ихэр хүүхдээр бүл нэмсэн залуу хос Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл нарын гэр бүлд өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар очиж хүндэтгэл үзүүлж гурван өрөө байрны батламж гардуулжээ. 

Тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Эвийн хүч, ихрийн сэтгэлтэй Ховд нутгийнхаа нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг болгож ихрүүдийгээ 3 өрөө байраар мялаахаар "БАТЛАМЖ" гардуулж байна” гэжээ. Ихрийн хоёр нь хүү нэг нь охин бөгөөд залуу хос О.Eрөөлтхүү, О.Ивээлтхүү, О. Хувьзаяа хэмээн нэрлэжээ.