Ховд аймагт коронавирусийн нэг тохиолдол батлагдаж, аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хаалаа

Ховд аймагт коронавирусийн нэг тохиолдол батлагдаж, аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хаалаа

Ховд аймгийн Жаргалант суманд коронавирусийн нэг тохиолдол батлагдсан байна. Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгэж энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан юм байна. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд эерэг гарчээ.

Улмаар аймгийн Ховд аймгийн бүх сумаас гарах, орох хөдөлгөөн болон нимйтийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 22.00 цагаас эхлэн тодорхой хугацаагаар хязгаарласан байна.

Ингэснээр COVID-19-ийн халдвар тархсан аймгийн тоо 15 боллоо. 

ҮЗЭХ: