Л.Баттөр: Хөл хорио тогтоохгүй бол зургаадугаар сард коронавирусийн тархалт одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ

Л.Баттөр: Хөл хорио тогтоохгүй бол зургаадугаар сард коронавирусийн тархалт одоогийнхоос 10 дахин нэмэгдэнэ

Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллав.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулав.

УОК-оос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин дөрөвдүгээр сарын 3-18-ныг хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.