Зөвшөөрөлгүй барьсан гражуудыг албадан буулгалаа

Зөвшөөрөлгүй барьсан гражуудыг албадан буулгалаа

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун урд талын зөвшөөрөлгүй барьсан 11 гражийг дүүргийн Засаг даргын А/610 захирамжаар буулгаж газар чөлөөлөлт хийлээ. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудад Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан талбай, ногоон байгууламж барихаар төлөвлөж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Бид Цагдаагийн газрын нэр дээр байдаг газруудыг нэгтгэх захирамж гаргуулахаар хотын даргад хүсэлтээ өгөөд байна. Энэ газрыг жилийн өмнө Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга зарах гэж байгаад газар дээрээ 80 сая төгрөгтэй баригдаж байсныг иргэд санаж байгаа байх. Газрыг хууль бусаар олгодог, наймаалцдаг байдалтай бид цаашдаа хатуу тэмцэнэ” гэж хэллээ. 

Дүүргийн хэмжээнд энэ жил 40 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөөд байна.