SOS: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар хоёр иргэн нас барлаа

SOS: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар хоёр иргэн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сүүлийн 24 цагт коронавируст халдварын 377 тохиолдол шинээр бүртгэгдсэн гэдгийг хэллээ. Түүнчлэн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 69, 84 настай хоёр иргэн нас барсан талаар мэдээллээ. Ингэснээр манай улсад коронавируст халдвараар шалтгаалсан нас баралт 7 болж байна.