ТАНИЛЦ: IV сарын 03-18-ны хугацаанд зах худалдааны төвүүд АМРАЛТЫН өдрүүдэд ажиллахгүй

ТАНИЛЦ: IV сарын 03-18-ны хугацаанд зах худалдааны төвүүд АМРАЛТЫН өдрүүдэд ажиллахгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд хөл хорио тогтоохгүй харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа.

ЭНЭ ХУГАЦААНД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАХ САЛБАРУУД БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

  • Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
  • Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
  • Дэлгүүр, худалдааны төвүүд 20.00 цагт хаах
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:

  • Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх
  • 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах
  • Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах
  • Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах
  • Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар