Зам-Үүд-Эрээний боомтод урт дугаарлалт үүсээд байна

Зам-Үүд-Эрээний боомтод урт дугаарлалт үүсээд байна

Замын-Үүд-Эрээний боомтод экспорт, импортын ачаа тээврийн машины урт дугаарлалт үүсчээ. Манай улсад коронавирусийн халдвар гарч буйтай холбоотойгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн БНХАУ-аас тус боомтоор  нэвтрэх ачаа, бараа тээвэрлэлтийн ажилд хязгаарлалт тавьж эхэлсэн.

Гэтэл хоёр долоо хоногийн Эрээний гаалийн хяналтын бүсийн хашаанд байсан монгол жолоочийн эзэмшлийн хөргүүртэй махны экспортын машин шатаж шалтгаан, нөхцлийг нь тогтоох шаардлага гарсны улмаас хилээр нэвтрүүлэх ажил илүү удааширч, нөхцөл байдал хүндэрчээ. 

Үүнээс үүдэн жолооч нар 10 хоног дугаарлаж байгаа аж. Одоогийн байдлаар Эрээн рүү машинуудыг огт оруулахгүй байгаа юм байна.  Уг боомтоор хүнс, ахуй хэрэглээ, хувцас гээд бүхий л бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хийгддэг билээ. 

Эрээнээс ирэх ачааг ачихаар хүлээж буй нь