ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатарт 23:00-06:00 цагийн хооронд тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа

ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатарт 23:00-06:00 цагийн хооронд тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас шөнийн хөл хориог цуцалсан гэж мэдээллээ. Тодруулбал, оройн 23:00 цагаас эхлэн өглөөний 06:00 цаг хүртэл тогтоогоод байсан хөл хориог зогсоосон байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис “Улбар шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор бар, лоунж, пабууд үйл ажиллагааг хязгаарласан. Тиймээс энэ хугацаанд 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Гэхдээ эргүүл ажиллана” гэлээ. 

Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн УЛБАР ШАР түвшинд шилжсэн учир  16 хоног зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлаад байна.




Өнөөдөр бич өдөр

20 цагийн өмнө