“Боловсрол” телевизийнхэн тун удахгүй “Түнэр харанхуй” шоу нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэнэ

“Боловсрол” телевизийнхэн тун удахгүй “Түнэр харанхуй” шоу нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэнэ

“Боловсрол” телевизийн уран бүтээлчид “Яг түүн шиг”, “Mongolia,s next top model”, “Бурханы авралаар чи ирлээ” гэх мэт гадаадын форматтай олон сонирхолтой нэвтрүүлгүүдийг бэлтгэн, үзэгч олондоо хүргэдэг билээ.

Тэгвэл тун удахгүй “Fremantle” компаний албан ёсны эрхтэйгээр “Түнэр харанхуй” шоу нэвтрүүлгийг үзэгчдэдээ толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Шинэ содон зүйл туршиж үзэхийг хүсдэг, үргэлж адал явдлыг эрэлхийлдэг хүн бүхэн тус нэвтрүүлгийн сонгон шалгаруулалтанд оролцох болмжтой юм байна. Бүртгэлийн мэдээлэл нь тун удахгүй цацагдах аж.

“Fremantle media” компани нь Лондон хотод байрладаг Британи-Америк үндэстэн дамнасан компани бөгөөд АНУ болон олон улсад алдартай олон шоу нэвтрүүлгүүд дээр ажиллаж байжээ. Жишээлбэл, X Factor, Idols, Got talent, Ice Road Truckers гэх мэт телевизийн алдартай нэвтрүүлгүүдийг бүтээж байжээ. Харин тун удахгүй монгол үзэгчдэд хүрэх гэж буй “Түнэр харанхуй” буюу “Darkness” нэвтрүүлэг нь амьд болон рок хөгжим сонирхогч залуусын ур чадварыг сорих ээлжит нэвтрүүлэг байж магадгүы аж.