300 мянган төгрөгийг хүүхдүүдэд бүрэн олголоо

300 мянган төгрөгийг хүүхдүүдэд бүрэн олголоо

Засгийн газраас энэ сарын 10-25-ны хооронд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд ДЭМБ-ын зөвлөсний дагуу вакцин тариулсан хүмүүсийг 14-21 хоногийн хугацаанд бүрэн дархлаа тогтох хүртэл гэртээ байх, гадуур явахгүй байхаар шийдвэрлэсэн. Хатуу хөл хорионы хугацаанд иргэн бүрийг орлоготой байлгах үүднээс "Оюутолгой" ХХК-ийн төлсөн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд хүүхдүүдэд олгох 300 мянган төгрөгийг хүүхдийн мөнгө ордог данс руу бүрэн шилжүүлж дуусчээ. Энэ талаар Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн өөрийн цахим худаснаа “Хүүхдийн данс руу орох 1196578 ширхэг 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж дууслаа” гэлээ.