ВИДЕО: Ховд аймгийн Дуут сумын ЭМТ-ийн сувилагч коронавирусийн вакцин хийлгэсний дараа таталт өгчээ

ВИДЕО: Ховд аймгийн Дуут сумын ЭМТ-ийн сувилагч коронавирусийн вакцин хийлгэсний дараа таталт өгчээ

Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч коронавирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа дөрвөн удаа хүчтэй таталт өгчээ. Тиймээс тус сувилагчийг аймгийн нэгдсэн эмнэлэгт авчран эмчилж, шаардлагатай шинжилгээ оношилгоог яг одоо хийж байгаа аж. 

Сувилагчийн ээж н.Алимаа "Манай охин өмнө нь таталт өгч байгаагүй. Тархи, толгой нь эрүүл хүүхэд. Вакцин хийсэнтэй холбоотой байх. Хүчтэй таталт өгсөн. Эм, тарианаас харшилгүй. Нүүр, толгой хэсэгтээ л их таталт өгсөн гэсэн" хэмээв.

Харин аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч н.Мөнхбат "Уг өвчтөн нь 2018 онд таталт өгч байсан удаатай. Одоогоор холбогдох бүх шинжилгээг хийсэн. Хариу өөрчлөлтгүй гарсан. Яг вакцинаас үүдэлтэй таталт мөн эсэх нь тодорхойгүй байна” гэв. 

Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт тусгай чиг үүргийн ажилтан, албан хаагчдад коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийж эхэлсэн бөгөөд энэ сарын 9-ны өдөр тухайн сувилагч вакцин хийлгэжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ:

ЭХ СУРВАЛЖ: Khovd.mn

Б.БЯМБАСҮРЭН