ФОТО: Европын хамгийн том нисдэг лаборатори

ФОТО: Европын хамгийн том нисдэг лаборатори

Гаднаас нь харвал энгийн нэг онгоц мэт харагдах ч дотроо шинжлэх ухааны тоног төхөөрөмжүүдээр дүүрэн энэхүү лабораторид Их Британийн эрдэмтэд эрдэм шинжилгээний ажил хийдэг.

Агаарын лабораторийг Их Британийн Агаар мандлын хэмжилтийн газар (FAAM) ажиллуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт судалгаа хийх боломжтой. Агаарын лабораторийн тусламжтайгаар эрдэмтэд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг илүү нарийвчлалтайгаар судлах боломжтой юм.

Их Британи улс 2005 оноос агаарын лабораторийг ашиглаж байна. Энэ хугацаанд 15 мянган нислэг үйлдэж, 2 сая миль замыг туулжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард байгуулсан уг лабораторид 61 сая фунт стерлинг /81 сая ам доллар/ зарцуулсан бөгөөд одоогоор Европын хамгийн том нисдэг лабораториор нэрлэгдэж байна.  

Эх сурвалж: CNN