Аянганд ниргүүлж 11 үхэр хорогджээ

Аянганд ниргүүлж 11 үхэр хорогджээ

Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн Тарвагатай гэдэг газар наймдугаар сарын 6-ны өдрийн 11.00 цагийн орчим дуу цахилгаантай түр зуурын бороо оржээ.

Борооны улмаас тус сумын харьяат малчин Б-гийн бэлчээрт явсан 11 үхэр аянганд ниргүүлж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Цагаантолгой багийн харьяат малчин О аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Мэдээллийн дагуу өнөөдөр ажлын хэсэг тухайн газарт очиж ажиллахаар шийдвэрлэсэн тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буяндалай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.