ВИДЕО: Автобусны тоог нэмэгдүүлж, хоорондын зайг 5-7 минутад болгох чиглэлийн Д.Сумъяабазар өгчээ

ВИДЕО: Автобусны тоог нэмэгдүүлж, хоорондын зайг 5-7 минутад болгох чиглэлийн Д.Сумъяабазар өгчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарөнөөдөр /2021.04.12/ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд  үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид “иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой” гэдгийг сануулсан байна.

Мөн тэрээр сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгчээ.

Улмаар өнөөдөр өглөө нийтийн тээврийн хүрэлцээ муу байгаа тул хүмүүс халдвар хамгааллын дэглэм барихгүй, хэт олноороо нэг автобусанд суусан бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан.  

Үүнтэй холбогдуулж Д.Сумъяабазар “нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстой” гэж анхааруулсан байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө