Хилийн 0285 дугаар анги дээр 2700 гр хүү мэндэлжээ

Хилийн 0285 дугаар анги дээр 2700 гр хүү мэндэлжээ

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ.

Тодруулбал, тус ангийн харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэр бүл  Ц.Наранчимэг энэ сарын 10-ны 21.00 цагийн үед өвдөж, сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгчээ. Гэвч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй 22.35 минутанд салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй төрсөн байна. Тухайн газар нь сумын төвөөс аслагдмал, зам бартаатай, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргажээ.

Нярайг  Улаанхус сумын ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, тус сумын гуравдугаар багийн эмч Х.Үмбет, салбарын  ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Одоо эх хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.