Улаанбаатараас Увс аймагт очсон хоёр иргэнээс коронавирус илэрчээ

Улаанбаатараас Увс аймагт очсон хоёр иргэнээс коронавирус илэрчээ

2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын 9-р багт очиж, гэр тусгаарлалтад байсан хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Тусгай чиг үүргийн хариу арга хэмжээний багууд шуурхай ажиллаж Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

Бусад иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан ч иргэн бүрийг хариуцлагатай байхыг зөвлөлөө. Тус аймагт COVID-19-ийн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байсан юм. 

Эх сурвалж: Увс аймгийн шуурхай штаб




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө