Согтуу үедээ галд өртөж нас баржээ

Согтуу үедээ галд өртөж нас баржээ

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Х /60 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

Тодруулбал, хохирогч иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тодорч байгаа аж. Шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн. Түүнчлэн   цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн өчигдөр буюу Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Булганы-Энгэр” гэдэг газар малчин Л-ийн 6 тнн өвс шатаж байсныг тус аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд цаг 40 минут ажиллаж унтраасан байна. Уг мэдээллийг тус багийн Засаг дарга 08:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Иймд гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Б.БЯМБАСҮРЭН