Археологичид эртний Египетийн хамгийн том хотыг элсэн доороос илрүүлжээ

Археологичид эртний Египетийн хамгийн том хотыг элсэн доороос илрүүлжээ

Археологчид эртний Египетийн хамгийн том, хамгийн эртний хотыг илрүүлжээ. "The Rise of Aten" буюу “Атены өсөлт” нэртэй уг хотыг Египетийн Луксор хотын баруун эрэг дээрх элсэн доороос илрүүлсэн бөгөөд одоогоос 3 мянган жилийн өмнө буюу МЭӨ 1391-1353 оны хооронд Египетийг удирдаж байсан III Аменхотеп хааны засаглаж байсан гэж үзэж байна. 

Хачирхалтай нь хотын туурь бараг устаж сүйдээгүй байсан бөгөөд бүрэн бүтэн хана нь 10 фут хүртэл өндөр, өдөр тутмын аж ахуйн хэрэгслүүд бүхий байшингууд, байшингуудад бөгж, өнгөт ваар, савнууд, сахиус цутгахад хэрэглэдэг хэв, төмөр болон шилэн эдлэлүүд байжээ. 

Үүгээр ч зогсохгүй гарыг нь хажуу тийн сунгаж, өвдгийг нь олсоор ороож оршуулсан хүний араг ясыг тус хотоос илрүүлжээ. Араг ясны байршил тун өвөрмөц байсан тул одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа аж. 

Археологичдын багийн гишүүн Захи Хавасс “Энэ бол Египетийн эзэнт гүрний үеийн засаг захиргаа, аж үйлдвэрийн томоохон суурин байсан хот. Олдворууд нь яг л өчигдөр үлдээсэн мэт байна” гэжээ. 

Мөн МЭӨ 1337 оноос эхтэй бичээсийг олсон нь Аменхотеп III-ийн хүү Эхнатены үед хот идэвхтэй байсныг баталж байна хэмээн тэд хэлж байна. Хотын оршин суучид МЭӨ 1337 оноос нэг жилийн дараа хойд зүгт орших Амарна хот руу нүүсэн гэж түүхчид үзэж байгаа боловч чухам яагаад нүүсэн шалтгааныг олоогүй байна. Цаашдын судалгаагаар уг шалтгааныг тогтооно хэмээн археологичид найдаж байна. 

Эх сурвалж: CNN