III, IV хорооллын замын гол хэсэгт ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хийж байна

III, IV хорооллын замын гол хэсэгт ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хийж байна

III, IV хорооллын замын гол хэсгийн хөрсийг хуулж, газрыг ухаж буй зураг цахим орчинд тарсан. Жил бүр тус газрыг ухдаг ч олигтой бүтээн байгуулалтын ажлыг хийдэггүй хэмээн ойр хавийн оршин суугчид нь шүүмжилж байсан юм. 

Тэгвэл уг хэсэгт ногоон байгууламжийн тохижилтын ажлын хийж эхэлжээ. Тодруулбал, Ахуйн үйлчилгээний төвөөс Өргөө кино театр хүртэлх 800 метр газарт зүлэгжүүлэлт хийж Гацуур мод, зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой модыг тарихаар ажиллаж буй нь энэ аж. 

Албаныхны мэдээлж буйгаар хөл, хорионы 14 хоногийн хугацаанд ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг хийж дуусгаад зургадугаар сард хашаа, хайсны ажлыг хийх юм байна. Тус газар өмнө нь сул шороон хөрстэйн дээр сүүлийн таван жилд тохижилт, засварын ажил огт хийгдээгүй аж. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө