Энэтхэг ОХУ-ын "Спутник V" вакцинд зөвшөөрөл олгожээ

Энэтхэг ОХУ-ын "Спутник V" вакцинд зөвшөөрөл олгожээ

ОХУ-ын "Спутник V" коронавирусийн вакциныг Энэтхэг улс бүртгэлээ гэж ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. Ингэснээр Энэтхэг уг вакциныг бүртгэсэн 60 дахь улс болсон байна.

"Спутник V" нь Энэтхэгт хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний гуравхан вакцины нэг болсон бөгөөд онцгой байдлын үед ашиглах журмаар бүртгэсэн байна. Ингэхдээ ОХУ-д явуулсан эмнэлзүйн туршилтуудын үр дүн болон Энэтхэгт “Dr. Reddy’s Laboratories” компанитай хамтран явуулсан эмнэлзүйн нэмэлт туршилтын гуравдугаар үе шатны мэдээллийг харгалзан үзжээ.  

Үүнээс гадна ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан мөн Энэтхэгийн эм үйлдвэрлэгч томоохон компаниудтай болох “Gland Pharma”, “Hetero Biopharma”, “Panacea Biotec”, “Stelis Biopharma”, “Virchow Biotech” зэрэгтэй жилд 850 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулжээ.