Самар ачиж явсан хоёр ачааны машин Ерөө голд цөмөрч, саатжээ

Самар ачиж явсан хоёр ачааны машин Ерөө голд цөмөрч, саатжээ

Самар ачсан хоёр ачааны автомашин Сэлэнгэ аймгийн “Ерөө” гол гатлах гэж яваад мөсөнд цөмөрч суужээ.

Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Катра загварын ачааны автомашиныг нь татан гаргасан бөгөөд Зил-131 загварын ачааныавтомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.

Уг газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг ууланд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/ юм байна.




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө