БНСУ энэ оны хоёрдугаар хагаст 5 вакцины сүүлийн шатны эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ

БНСУ энэ оны хоёрдугаар хагаст 5 вакцины сүүлийн шатны эмнэлзүйн туршилтыг эхлүүлнэ

БНСУ-ын дотоодын таван компани энэ оны хоёрдугаар хагаст өөрсдийн бүтээж буй вакцины эмнэлзүйн гурав дахь шатны туршилтаа эхлүүлэх гэж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, дотоодын эм үйлдвэрлэл, биотехнологийн “SK Bioscience”, “EuBiologics Co”, “Cellid Co”, “Genexine Inc”, “GeneOne Life Science” зэрэг компаниуд жилийн сүүлийн саруудад өөрсдийн бүтээж буй вакцины эмнэлзүйн сүүлийн шатны туршилтыг эхлүүлэх юм байна. 

Засгийн газар компаниудын вакцины хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 68.7 тэрбум вон (61.1 сая доллар) олгохоор төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн тус улс ирэх зургадугаар сараас эхлэн АНУ-ын “Новавакс Инк” компанийн COVID-19-ийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Вон Деок Чол SK Novavax COVID-19 вакциныг 6-р сарын эхээр үйлдвэрлэж эхлэх боломжтой бөгөөд 3-р улирлын эцэс гэхэд 20 сая тунг үйлдвэрлэх боломжтой гэж хэлжээ. Дэлхий даяар вакцины эрэлт нэмэгдсэн энэ үед дотооддоо гаднын вакциныг үйлдвэрлэснээр тогтвортой байдлыг бий болгож чадна гэж эрх баригчид үзэж байгаа юм байна. Тус улс одоогоор Их Британи, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн “АстраЗенека”/AZD1222/ вакцинаар хүн амаа дархлаажуулж буй.

Эх сурвалж: Reuters