Чикагод амьдардаг Монгол залуу халдлагад өртөж, хөлдөө буудуулжээ

Чикагод амьдардаг Монгол залуу халдлагад өртөж, хөлдөө буудуулжээ

АНУ-ын Иллиной мужийн хамгийн их хүн амтай хот болох Чикаго мужид өчигдөр нэгэн монгол залуу халдлагад өртжээ.

АНУ-д сүүлийн үед азиудыг ялгаварлан гадуурхах үзэл ихэсч байгаатай холбогдуулан Цагаан ордноос арга хэмжээ авч байгаа ч халдлага зогсохгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Халдлагад өртсөн Монгол Улсын иргэн нь 30 орчим насны, эрэгтэй У гэх иргэн бөгөөд тэрээр баруун гуяндаа буудуулан ихээр цус алдаж яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тус иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд яаралтай цус сэлбэх шаардлагатай байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар Чикаго хотод 5 мянга гаруй монгол иргэд амьдардаг гэсэн тоо баримт бий.

Харин энэхүү хэрэг гарсны дараа манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр дуудагдан, газар дээр нь очиж шаардлагатай арга хэмжээг авахаар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.