Их Долоогийн бүлэг ОХУ-д Украины асуудлаар анхааруулга өгөв

Их Долоогийн бүлэг ОХУ-д Украины асуудлаар анхааруулга өгөв

Их Долоогийн/G7/ бүлгийн эдийн засгийн сайд нар ОХУ-ыг Украинтай залгаа хил дээр үүсгэж буй хурцадмал байдлаа "зөөлрүүл" гэжээ. 

Тодруулбал, Даваа гарагт/2021.04.12/ болсон G7 бүлгийн хурлын үеэр ОХУ-ыг Украинтай залгаа хил дээр "өдөөн хатгалгаа зогсоох" -ыг анхааруулж, Крымд Оросын цэргийн хүч нэмэгдсэнд "маш их санаа зовж байна" гэжээ.

ОХУ 2014 оны 2-р сард НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагын эсэргүүцлийг үл тоон Крымийг Украинаас булаан авсан. Үүний улмаас ОХУ-ыг “G8”/Их 8/ бүлгээс хасаж байсан юм. Гэвч сүүлийн долоон жилийн турш Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид Украинтай мөргөлдөж, уг мөргөлдөөнд 1400 гаруй хүн амь үрэгджээ. Даваа гарагт гэхэд Украины нэг цэрэг амь үрэгдсэнээр он гарсаар тус хилийн бүсэд нас барсан хүний тоо 28 болов.

Өнгөрсөн баасан гарагт АНУ Орос Украины хилийн бүсэд их хэмжээний цэргийн хүчийг төвлөрүүлж буйг мэдэгдсэн. ОХУ энэ мэдээллийг үгүйсгээгүй ч дайн өдөөхгүй хэмээн мэдэгдэж байна. 

Эх сурвалж: DW